Вэб хөгжүүлэлт, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Дижитал шийдэл бүтээл
Үүсгэн байгуулагдсан 2025 ·

Logical
Growth
Hub

Хийсэн бүтээлүүдPortify.cv · Natso Rooms · Sainu.chat
I
Бүтээлүүд05 төсөл

Бидний
бүтээлүүд

Онцлох · Вэб хөгжүүлэлт, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, Дижитал шийдэл
I
1 / 2
I
Portify.cv
SaaSAnalytics

Хүний ажил, туршлага, ур чадвар болон хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэг дор харуулах мэргэжлийн цахим ажлын танилцуулга хурдан үүсгэж нийтлэх платформыг хөгжүүлсэн. Хэрэглэгчийн бүртгэл, удирдлагын хэсэг, олон төрлийн бэлэн загвар, зураг/видео/төслийн дээж байршуулах, өөрийн хуваалцах боломжтой цахим хаяг болон танилцуулгын үзэлтийн аналитикийг хэрэгжүүлсэн. Хэрэглэгчид CV-ээс илүү дэлгэрэнгүй, харааны хувьд тод ажлын танилцуулгаа минут хүрэхгүй хугацаанд бүтээж, холбоосоор бусдад хуваалцах боломжтой болсон.

Бүтээл үзэх →
II
Natso Rooms
II
Natso Rooms
Үл хөдлөх хөрөнгөПлатформ

Канадын олон хотод mid-term болон long-term тавилгатай өрөө түрээслэх үйлчилгээг цахим хэлбэрт оруулах зорилгоор бүрэн end-to-end платформыг хөгжүүлсэн төсөл юм. Хотын дагуу өрөө хайх, үнэ, төрөл, нэмэлт шүүлтүүр, хүсэлт гаргах, шалгуулах, захиалга болон барьцаа төлбөр, нүүж орох, оршин суух, гэрээ сунгах, нүүж гарах бүхий бүрэн хэрэглэгчийн journey-г хэрэгжүүлсэн. Түрээслүүлэгчийн удирдлагын хэсэг, засвар үйлчилгээ болон төлбөрийн мэдээллийн модулиудыг бүрдүүлсний дүнд түрээслэгч болон түрээслүүлэгч хоёрын харилцааг бүрэн автоматжуулсан систем бий болсон.

Бүтээл үзэх →
III
Sainu.chat
III
Sainu.chat
ЧатНийгмийн сүлжээ

Танихгүй хүнтэй нэрээ нууцлан харилцах туршлагад төвлөрсөн нийгмийн чат бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүллээ. Нэргүй харилцааны үндсэн хэрэглэгчийн үйл явц, чат эхлүүлэх болон харилцах интерфейс, хэрэглэгчийг үндсэн харилцаанд аль болох хурдан хүргэхэд чиглэсэн энгийн бүтцийг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь нэмэлт бүртгэл шаардлагагүй, шууд нэрээ нууцлан харилцах боломжийг олгодог хялбар, шуурхай бүтээгдэхүүн нэвтэрсэн.

Бүтээл үзэх →
IV
Dairy Board
IV
Dairy Board
Байгууллагын вэбСтатистик

Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн мэдээлэл, статистик, төсөл болон мэдээг нэг дор төвлөрүүлсэн байгууллагын вэб платформыг бий болгох зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүллээ. Байгууллагын танилцуулга, мэдээллийн архитектур, 2020–2024 оны үйлдвэрлэл болон хангамжийн статистик, мэдээ/контентын удирдлагын хэсэг, бүрэн responsive интерфейсийг хөгжүүлсэн. Үр дүнд нь сүүний салбарын зорилго, үйл ажиллагаа болон статистикийн мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, бүтэцтэйгээр хүргэх нэгдсэн платформ амжилттай нэвтэрсэн.

Бүтээл үзэх →
V
V
Urii.online
QPayЗагвар бүтээгч

Төрсөн өдөр, хурим, шинэ жил, үдэшлэг зэрэгт зориулсан хүндлэлийн дижитал урилга болон мэндчилгээний карт бүтээх боломжтой платформыг хөгжүүлсэн. Бэлэн загвараас сонгох, бичвэр өөрчлөх, өөрийн загвар бүтээх, QPay-ээр төлбөр баталгаажуулах болон бэлэн урилгаа холбоосоор илгээх бүхий бүрэн хэрэглэгчийн дараалалт үйл явцыг хэрэгжүүлсэн. Цаасан урилгыг орлон, хурдан, хялбар, гоо зүйтэй цахим урилга болон мэндчилгээ бүтээж илгээх боломж олон хэрэглэгчид нэвтэрсэн.

Бүтээл үзэх →
II
ЧадваруудУрлагийн судалгаа

Бидний
чадвар

Стратегиас хэрэгжилт хүртэл бүх шатанд таны хамтрагч болно — нэг бүлгээр.

01Бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба удирдлага
02UI/UX дизайн ба Frontend хөгжүүлэлт
03Backend ба системийн архитектур
04Сургалтын удирдлагын систем хөгжүүлэлт
05Байгууллагын вэб платформ
III
Захирлын үгМэдэгдэл
Захирлаас

Бидний
үзэл

“Logical Growth Hub (LGH) нь бүтээгдэхүүн болон вэб суурьтай дижитал шийдлүүдийг богино хугацаанд хэвийн ажиллагаатай ажиллах бүтээгдэхүүн хүртэл хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг бие даасан гурван хүний мэргэжлийн баг юм. Бидний гол давуу тал нь жижиг багийн уян хатан байдал, шийдлийг бүхэлд нь харах чадвар, хэрэглэгчийн хэрэгцээг бүтээгдэхүүний логиктой холбон боловсруулах туршлага юм. Бид зөвхөн танилцуулгын вэб бус, хэрэглэгчийн бүртгэл, удирдлагын хэсэг, төлбөрийн систем, аналитик болон ажлын дараалал зэрэг системийн шинжтэй бүрэн функцүүдийг хэрэгжүүлэн, бодит хэрэглээнд нэвтрүүлэх хүртэл хариуцаж ажилладаг. Шийдвэр хурдан гаргаж, хөгжүүлэлтийн цикл богино байдаг тул үйлчлүүлэгчийн санааг хамгийн үр дүнтэй, цаг алдалгүй бодит бүтээгдэхүүн болгон хувиргадаг.”

— Logical Growth Hub,
5+
Бүтээл
2
Жилийн туршлага
3
Хамтрагч
100%
Сэтгэл ханамж
V
ГишүүдГишүүдийн жагсаалт

Манай баг

Онцлох · 3 гишүүнтэй баг

ХОЛБОО
БАРИХ

—contact@portify.cv
—+976 94660067