МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ
БАЙГУУЛАГДСАН 2026
Хамтдаа суралцъя, хамтдаа хөгжье,салбараа хөгжүүлцгээе
hvacclub2026@gmail.com
+976 80083410
https://portify.cv/c/hvacclub

HVAC CLUB — Хамтдаа суралцъя, хамтдаа хөгжье, салбараа хөгжүүлцгээе

Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн мэргэжлийн клуб нь салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, инновацийг нэгтгэсэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн дурын клуб юм. “Нэг инженер бүхнийг мэдэхгүй ч олон инженерүүд мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллавал салбар бүхэлдээ хөгжинө” гэсэн зарчимд тулгуурлан ажилладаг.

HVAC CLUB
HVAC CLUB

КЛУБИЙН ТУХАЙ

Алсын хараа
VISION
Алсын хараа

Барилга, байгууламжийн дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн хэрэглээг хүний амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх түвшинд хүргэнэ.

Эрхэм зорилго
MISSION
Эрхэм зорилго

Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн инженер, зураг төсөл зохиогч, угсралт ашиглалтын мэргэжилтэн, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болон бусад сонирхогч мэргэжилтнүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, мэргэжлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн хүрээнд ойлголтын зөрүүг нэгтгэх болон шинээр батлагдсан хууль, эрх зүйн баримт бичгүүд, шинэлэг технологийн талаарх мэдээллийг тогтмол хуваалцаж, улмаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Үнэт зүйлс
VALUES
Үнэт зүйлс

Тасралтгүй суралцах; Мэдлэг, туршлагаа хуваалцах; Мэргэжлийн ёс зүй баримтлах; Хамтдаа хөгжих; Хамтран бүтээх; Сайн дурын оролцоо

Гишүүнчлэл
MEMBERSHIP
Гишүүнчлэл

Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн чиглэлээр зураг төсөл, угсралт, ашиглалтын үе шатад ажиллаж буй инженер, тус чиглэлээр суралцаж буй оюутнууд гишүүнээр элсэх боломжтой.

Гишүүнчлэлийн давуу тал
BENEFITS
Гишүүнчлэлийн давуу тал

Мэргэжлийн хүрээнд шинэлэг мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах; Өөрийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх; Туршлагатай инженерүүдтэй санал бодлоо солилцож, зөвлөгөө авах; Салбарын инженерүүдтэйгээ танилцаж, туршлага солилцох.

Гишүүнчлэлийн анкет
MEMBERSHIP APPLICATION FORM
Гишүүнчлэлийн анкет

Та гишүүнээр элсэхийг хүсвэл дараах анкетийг бөглөнө үү. Гишүүнээр элссэнээр клубийн facebook group -д нэгдэх бөгөөд тогтмол мэдээ, мэдээлэл авч, хамтран ажиллах болно.

КЛУБИЙН ГИШҮҮД

06 members

CONTACT
BUILD

—hvacclub2026@gmail.com
—+976 80083410
—Сүхбаатар дүүрэг, 1-р хороо