Member of
KKidooze

Fullstack Вэб Хөгжүүлэгч

Luvsandagva Oyunbat

Би Luvsandagva буюу танилуудынхаа хэлснээр Лука — Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн системийн менежмент хөтөлбөрийн оюутан бөгөөд frontend хөгжүүлэлтэд мэргэшиж, fullstack чиглэлд хөгжин ажиллаж байна. React, Next.js, Node.js зэрэг орчин үеийн технологиудыг ашиглан цэвэр бүтэцтэй, хэрэглэхэд хялбар вэб шийдлүүд бүтээдэг. Багаар ажиллах, санаачлага гаргах нь миний хүч бөгөөд дизайнаас эхлээд API холболт хүртэлх бүх шатанд идэвхтэй оролцдог. Видео найруулга, UX/UI дизайны мэдлэгтэй хосолсон техникийн ур чадвар нь бүтээлч болон техникийн аль аль асуудлыг цогцоор шийдвэрлэхэд тусалдаг.

Luvsandagva Oyunbat

Skills.

Hard skill20
  • React80
  • Next.js80
  • Node.js80
  • React Native80
  • JavaScript80
  • PHP80
  • Python80
  • Figma80
  • Adobe Premiere Pro80
  • Adobe After Effects80
  • Adobe Photoshop80
  • Adobe Illustrator80
  • Tailwind CSS80
  • Frontend хөгжүүлэлт80
  • UI/UX дизайн80
  • Вэб дизайн80
  • Видео найруулга80
  • Төслийн удирдлага80
  • Business Intelligence80
  • ChatGPT80

Projects.

01

orkhon-province Вэб Төсөл

IO Technology-д дадлага хийх хугацаандаа orkhon-province төслийн front-end хөгжүүлэлтэд оролцсон бөгөөд responsive header боловсруулж, Tailwind CSS-ийг анх удаа практикт хэрэглэсэн. Энэ төсөл нь орчин үеийн CSS framework-ийн үндсийг гүн ойлгоход чухал алхам болсон.

HTMLTailwind CSSJavaScript
02

Интерактив Платформ — Cozy.mn Загвар

Интерактив ХХК-д дадлага хийх үед Cozy.mn харилцагч байгууллагын вэб загварыг дуурайж, low-code solution дээр суурилсан платформын хөгжүүлэлтэд оролцсон. React WidgetWrapper ашиглан өгөгдөл дуудаж, widget-үүдийг загварчлан вэбийн бүтцийг бүрэн өрж гүйцэтгэсэн.

ReactJavaScriptTailwind CSS

Exp.

— NOW

Lean Growth Hub LLC

Lean Growth Hub LLC-д front-end хөгжүүлэгчээр 10 гаруй сар ажиллах хугацаандаа Next.js framework дээр суурилсан вэб бүтээгдэхүүний дизайн боловсруулалт болон хэрэгжүүлэлтийг хариуцан гүйцэтгэсэн. Төслийн файлын бүтцийг зохион байгуулах, дизайнаас харж компонент өрөх, мөн backend API холболт хийх зэрэг бүх шатны front-end ажлыг давхар хийж байсан. Багийн хамт олонтойгоо нягт хамтран ажиллаж, техникийн шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцдог байсан.

— NOW

Хувиараа

Сонирхолоосоо эхлэн видео бүтээлч чиглэлд өөрийгөө хөгжүүлж, After Effects, Premiere Pro, Photoshop, DaVinci Resolve зэрэг мэргэжлийн программуудыг эзэмшсэн. Өнгө засвар, гэрэл тохируулга, камертай ажиллах техникүүдийг дадлагажуулж, бие даасан видео бүтээлүүд туурвисан. Энэхүү туршлага нь UI/UX болон дизайны мэдрэмжийг улам гүнзгийрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн.

— NOW

IO institute

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн албан ёсны ufe.edu.mn вэбсайтын front-end хөгжүүлэлт болон өөрчлөлтийн захиалгат даалгавруудыг биелүүлж байсан. Шаардлагатай тохиолдолд PHP Symphony framework дээр back-end талын ажлыг давхар хийж, бүрэн стекийн хөгжүүлэлтийн туршлага хуримтлуулсан. 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдан ажиллаж, төслийн явц болон чанарыг хянах үүрэг хүлээн биелүүлсэн.

Edu.

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

Бакалавр — Мэдээллийн системийн менежмент —

— Now

Contact.

Built with Portify